Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудын эрүүл мэндийг анхаарч үзэх шаардлагатай гэлээ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМШУИС хамтран “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт”-ыг өчигдөр зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудын эрүүл мэндийг анхаарч үзэх шаардлагатай гэлээ
Оюутнуудын эрүүл мэндийг анхаарч үзэх шаардлагатай гэлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМШУИС хамтран “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт”-ыг өчигдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад ЭМЯ, ДЭМБ, ЭМШУИС болон бусад их, дээд сургуулийн төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.

Монгол Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 200.000 орчим оюутан суралцаж байгаагийн 88.9 хувь нь нийслэлд амьдарч байна. Эдгээрээс 17.000 орчим нь дотуур байранд амьдардаг ба нийт оюутнуудын 50 гаруй хувь нь орон нутгийн харьяалалтай гэсэн тоо баримт байдаг аж. Эдгээр залуусын эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна гэж тус уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

Хуваалцах