Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах хуультай болно

Хуулийн шинэчилсэн найруулгад оюутны цагийн ажлын үнэмлэмжийг тухайн салбарын цалингийн 75 хувиас доошгүй байхаар тусгажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах хуультай болно
Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах хуультай болно. Зураг: МҮОНРТ

Тодруулбал, Нийслэлийн хөдөлмөрийн газар “Оюутны цагийн ажил болон хөдөлмөр эрхлэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн онд нийт 16 мянга орчим оюутныг цагийн ажилд зуучилжээ. Харин энэ жилийн эхний хагасын байдлаар 11 мянган оюутанг ажилд зуучилсан байна. Сүүлийн үед оюутнуудын цагийн ажил хийх сонирхол ихэссэн ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оюутны цагийн ажлын тодорхойлолт, үнэлэмжийг нэмсэн гэж Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг ярилаа. Хуулийн шинэчилсэн найруулгад оюутны цагийн ажлын үнэмлэмжийг тухайн салбарын цалингийн 75 хувиас доошгүй байхаар тусгажээ.

Хуваалцах