Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдана. Энэ барилдаан маргааш буюу тавдугаар сарын 01-нд ту

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдана. Энэ барилдаан маргааш буюу тавдугаар сарын 01-нд тус барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.

Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой.

Түүнчлэн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох юм байна. Мөн жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.

Хуваалцах