Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны буудлагын ДАШТ-нд оролцоно

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14-нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах V тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны буудлагын ДАШТ-нд оролцоно
Оюутны буудлагын ДАШТ-нд оролцоно. Зураг: МҮОНРТ

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14-нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах V тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо. Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1.Э.Даваахүү
2.Н.Цэрэнтогтох
3.О.Төгөлдөр
4.Т.Баярцэцэг
4.О.Янжинлхам
6.Ө.Өлзийням
7.Б.Сувд-Эрдэнэ
8.М.Түвшинжаргал
9.Г.Нандинзаяа
10.Х.Бямбабаатар нарын арван тамирчин багтаж байгаа юм. Тэд энэ сарын 06-ны өдөр АНЭУ-ыг зорихоор боллоо. Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан ахлан, дасгалжуулагчаар МУГД Х.Ундралбат нар ажиллах юм.

Монголын оюутан буудагч нар 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон алт 4, мөнгө 2, хүрэл 4, нийтдээ 10 медаль хүртэж байсан юм. Энэ удаа олон тамирчин оролцож байгаа учир медалийн тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.

Хуваалцах