Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Оюутан залуус мэргэжлээрээ дадлага хийх гэж нилээдгүй сандардаг цаг саяхан байлаа. Ямар байгууллагт дадлага хийх вэ, Хэрхэн ажилд орох вэ? Миний мэргэжил яг үнэндээ ямар дадлага туршлага олж

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Оюутан залуус мэргэжлээрээ дадлага хийх гэж нилээдгүй сандардаг цаг саяхан байлаа. Ямар байгууллагт дадлага хийх вэ, Хэрхэн ажилд орох вэ? Миний мэргэжил яг үнэндээ ямар дадлага туршлага олж авах бол гэсээр их сургуулийн эхний 2 жилийг өнгөрүүлдэг. Тийм ч учраас хүссэн байгууллагтаа, сурсан мэргэжлээрээ дадлага хийж ажиллах чин хүсэл оюутан болгонд байдаг билээ.

Харин Залуу хүмүүсийн зорилгыг дэмжигч байгууллага МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан залуус бүрийг “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү хөтөлбөрт оюутан залуус идэвхитэй хамрагдаж, өөрийн мэргэжлийн онцлогийг мэдэрч, дадлага туршлага олж авсаар байгаа билээ. Яг одоогийн байдлаар 22 оюутан Содмонгол, INECS, Шунхлай групп, Монголын Залуучуудын Холбоо гэх мэт байгууллагууд дээр дадлага хийж байгаа бөгөөд маш амжилттай ажиллаж байна.

Хуваалцах