Оюутны дотуур байрны бүртгэл эхэллээ
Жил бүрийн хичээлийн шинэ жилтэй оюутнуудын дотуур байрны бүртгэл эхэлдэг. Энэ жилийн хувьд СЭЗДС-ийн оюутны дотуур байрнынхан энэ сарын 24-нөөс оюутнуудаа бүртгэж эхэлжээ. Тус сургууль байрандаа нийт 250 оюутан хүлээн авах боломжтой юм байна. Энэ сарын 24-27-ныг дуустал нэгдүгээр курсын оюутнуудаа
Мэдээллийн алба

Жил бүрийн хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн оюутнуудын дотуур байрны бүртгэл эхэлдэг. Энэ жилийн хувьд СЭЗДС-ийн оюутны дотуур байрнынхан энэ сарын 24-нөөс оюутнуудаа бүртгэж эхэлжээ. Тус сургууль байрандаа нийт 250 оюутан хүлээн авах боломжтой юм байна. Энэ сарын 24-27-ныг дуустал нэгдүгээр курсын оюутнуудаа бүртгээд, харин 27-28-нд хоёрдугаар курсын оюутнуудаа бүртгэж, 28-29-нд гурав, 30-31-нд дөрөвдүгээр курсын оюутнуудаа бүртгэж дуусах юм байна. Өнгөрсөн жилийн хувьд тус байрны төлбөр 400 мянган төгрөг байсан бөгөөд бусад сургуулийн оюутны байрны төлбөртэй уялдуулан үнээ нэмэх юм байна.
Харин ЭМШУИС-ийн оюутны дотуур байрны үнийн хувьд энэ жил 370 мянган төгрөгөөр тогтоожээ. Тус сургууль нийт гурван байртай. Энэхүү гурван байрандаа 1000 гаруй оюутан хүлээн авах боломжтой аж. Энэ сарын 27-нд нэгдүгээр курсын оюутнуудаа бүртгэж эхлээд есдүгээр сарын 2, 3 гэхэд бүх оюутнаа бүртгэж дуусах юм байна.
Харин ХУИС-ийн оюутны дотуур байрны бүртгэл энэ сарын 25-наас эхэлсэн байна. Тус байрны төлбөр өнгөрсөн жил 525 мянган төгрөг байсан аж. ШУТИС-ийн оюутны дотуур байрны бүртгэл энэ сарын 27-28-нд эхлэх бөгөөд байрны төлбөр нь 300 мянга байх юм байна.


















