Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өнөөдөр нээгдэнэ

9-р сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас эхэлнэ. Энэ аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилготой юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өнөөдөр нээгдэнэ
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өнөөдөр нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

9-р сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарласан аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагаас эхэлнэ.

Нээлтэд холбогдох яам, агентлагууд, эмнэлэгийн байгууллагууд оролцохоос гадна их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөө өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ.

Энэ аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилготой ажээ.

Түлхүүр үг:Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өнөөдөр нээгдэнэ
Хуваалцах