Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны смарт картны захиалгыг хоёр өдөр авна

2013 оны 11 сарын 20,21-ний өдрүүдэд МОХ-ны төв байранд смарт карт, наалтны захиалгыг авахаар болжээ. Тиймээс захиалж амжаагүй хоцорсон оюутан суралцагчид энэ хоёр өдөр смарт карт наалтаа захиалж болох боломжтой юм. Захиалсан смарт карт 10-14 хоногт гарах аж. Нийт 113 мянган оюутны захиалга авах ёст

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны смарт картны захиалгыг хоёр өдөр авна
Оюутны смарт картны захиалгыг хоёр өдөр авна. Зураг: МҮОНРТ

11 сарын 20,21-ний өдрүүдэд МОХ-ны төв байранд смарт карт, наалтны захиалгыг авахаар болжээ. Тиймээс захиалж амжаагүй хоцорсон оюутан суралцагчид энэ хоёр өдөр смарт карт наалтаа захиалж болох боломжтой юм. Захиалсан смарт карт 10-14 хоногт гарна. Нийт 113 мянган оюутны захиалга авах ёстойгоос одоогийн байдлаар 106 мянган оюутан смарт карт, наалтаа захиалсан байна.

Та смарт карт захиалахдаа:

1. 5900 төгрөгийг Төрийн банкны 10880017023 дансанд тушаан шилжүүлсэн хуулгаа авч ирэх
2. Оюутны үнэмлэх, /өөрийгөө оюутан болохыг тодорхойлох бичиг баримт/
3. 3*4 хэмжээтэй 1 ширхэг цээж зураг

Эдгээр зүйлсийг бүрдүүлээд 20,21-нд 09:00-17:00 цагийн хооронд захиалах боломжтой юм.

Түлхүүр үг:смарт карт
Хуваалцах