Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд нийт 24 баг өрсөлдөнө

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн энэ сарын 9-12-нд “Буянт-Ухаа” спортын төв ордонд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд нийт 24 баг өрсөлдөнө
Оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд нийт 24 баг өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн энэ сарын 9-12-нд “Буянт-Ухаа” спортын төв ордонд болно.

Гандболын тэмцээн нь сагсан бөмбөгийн спортын дараа явагдах бөгөөд дээрх наадмын хөтөлбөрт албан ёсны хоёр дахь төрөл болон орсон юм. Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд оролцох багуудад ямар нэгэн рейтингийн босго тавиагүй, шууд оролцох журмаар явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 13, эмэгтэй 11 баг сугалаанд оролцсон байна.

Түүнчлэн гандболын тэмцээнд нийт 56 тоглолт явагдах бөгөөд эхний хоёр өдөр тус бүр 15 тоглолт явагдах бол гурав дахь өдөр 18 тоглолт, сүүлийн өдөр медалийн төлөө шийдвэрлэх найман тоглолт явагдсанаар аваргаа тодруулна.

Хуваалцах