Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюутны тангарагийн баяр” болно

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” 9 дүгээр сарын 2-нд Бөхийн Өргөөнд болно. Тангарагын баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУЯ-ны сайд Л. Гантөмөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын за

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутны тангарагийн баяр” болно
“Оюутны тангарагийн баяр” болно. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” 9 дүгээр сарын 2-нд Бөхийн Өргөөнд болно. Тангарагийн баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУЯ-ны сайд Л. Гантөмөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нар оролцох юм байна.

Тангарагийн баярт оролцсон оюутан бүрт “Оюутны хөтөч” гарын авлага болон азын сугалаа тараах юм. Түүнчлэн Улсын асрамжийн газраас оюутан болж буй 4 хүүхдэд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулах ажээ.

Хуваалцах