Оюутны цагийн ажлын талаар хэлэлцэнэ
11 дүгээр байрны хурлын танхимд болох хэлэлцүүлгээр оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, цагийн ажлын байр бий болгоход ажил олгогчдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох албаныхан харилцан санал солилцоно.
Мэдээллийн алба

“Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хөтөлбөрийг Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлэн ажиллах болсонтой холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэлэлцүүлэг явуулах гэж байна. Маргааш 09-13 цагийн хооронд Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болох хэлэлцүүлгээр оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, цагийн ажлын байр бий болгоход ажил олгогчдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох албаныхан харилцан санал солилцоно.


















