Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутны цанын шигшээ багийн тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцоно

оюутны цанын шигшээ багийн найман тамирчин, багш, орчуулагчийн хамтаар энэ сарын 6-наас эхлэн Швейцарын Андермат хотын цанын баазад 30 хоногийн бэлтгэл хийж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны цанын шигшээ багийн тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцоно
Оюутны цанын шигшээ багийн тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Швейцарын Люцерн хотноо ирэх 12 дугаар сарын 11-21-нд болох Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд оролцох Монгол Улсын оюутны цанын шигшээ багийн найман тамирчин, багш, орчуулагчийн хамтаар энэ сарын 6-наас эхлэн Швейцарын Андермат хотын цанын баазад 30 хоногийн бэлтгэл хийж байна.

Түүнчлэн Дэлхийн Универсиад наадамд дээрх бэлтгэл сургуулилтад оролцож байгаа бүрэлдэхүүнээс дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцох мэдүүлгээ илгээгээд байгаа юм.

Цаашлаад Монголын тамирчид дээрх бэлтгэлд хамрагдсанаар олимпын эрхийн тэмцээнд оролцон улмаар БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сард болох өвлийн олимпын наадамд бэлдэх юм байна.

Хуваалцах