Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны "U money" картын шинэ олголт, сунгалтын бүртгэл эхэллээ

2021-2022 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны "U money" картын шинэ олголт, сунгалт дараах байдлаар зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны "U money" картын шинэ олголт, сунгалтын бүртгэл эхэллээ
Оюутны "U money" картын шинэ олголт, сунгалтын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

2021-2022 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны "U money" картын шинэ олголт, сунгалт дараах байдлаар зохион байгуулагдана.

Шинээр захиалах:

Шинээр авах оюутнууд их, дээд сургуульдаа элссэний дараагаар буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөөрэй.

Сунгалт:

Гурван ээлжтэй зохион байгуулагдах бөгөөд доорх хугацаанд амжиж хүсэлтээ харьяа сургуульдаа гаргаарай.

1-р ээлж 08.23-08.27
2-р ээлж 08.31-09.07
3-р ээлж 09.13-09.20

Сунгалт хийлгэх хүсэлт гаргахдаа сургуульдаа картаа өгөх шаардлагагүй, Онлайн банкны үйлчилгээгээр шилжүүлэх боломжтой. Сунгалт хийж дуусах хүртэл картаа цэнэглээд ашиглаарай.

Дахин авах:

Цахим карт дахин авах бол “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3.4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/-ийн салбаруудад очиж картаа дахин авах боломжтой.

Хуваалцах