Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутны үндэсний тэтгэлэгийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутны үндэсний тэтгэлэгийн талаар хэлэлцлээ
Оюутны үндэсний тэтгэлэгийн талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүр их, дээд сургуульд ордог орон манайхаас өөр байхгүй гэж С.Баярцогт гишүүн тайлбарлажээ.

Олон улсын практикт төгсөгчид нь ажлын байртай болсон үзүүлэлтээр их, дээд сургуулийн рейтингийг тогтоодог бөгөөд өндөр хөгжилтэй оронд ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг бол Монголд 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг урвуу жишиг тогтжээ.

Тиймээс хуулийн төсөлд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн байна.

Гишүүд сургуулиудад шаардлага тавих саналыг дэмжин, төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байх гэсэн үзүүлэлтийг эргэн хэлэлцэхээр тогтжээ.

Хуваалцах