Оюутолгой, Ханбогд, Энержи ресурсийн хооронд хатуу хучилттай зам тавина
Оюутолгой, Ханбогд, Энержи ресурсийн хооронд 45 км хатуу хучилтай зам тавихаар болжээ. Зам тавих хөрөнгийг Оюутолгой компани гаргасныг Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Т.Буян-Өлзий онцоллоо.
Мэдээллийн алба

Оюутолгой компаниас сумын бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалтыг сумын удирдлагууд сайшааж байгаагаа хэлсэн юм. Тухайлбал, Оюутолгой компаниас Ханбогд суманд цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн байна. Мөн тус суманд ус цэвэршүүлэх байгууламж барихад шаардлагатай санхүүжилт гаргаж өгөхөөр болжээ.