Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Оюутолгой компанийг буруутай гэв

Оюутолгой компани өчигдөр гэрээт компаниудаасаа 300 орчим ажилтан халж гэнэт ажлаас халах мэдэгдэл өгсөн талаар мэдээлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутолгой компанийг буруутай гэв
Оюутолгой компанийг буруутай гэв. Зураг: МҮОНРТ

Оюутолгой компани өчигдөр гэрээт компаниудаасаа 300 орчим ажилтан халж гэнэт ажлаас халах мэдэгдэл өгсөн талаар мэдээлсэн.

Харин өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос тус компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүйд буруутгаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд нар мэдэгдсэн юм. Тэд “Монгол Улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгаа энэ байдалд цэг тавих цаг болсон. Өмнө нь ч гэсэн тав, арваар нь ажилтнаа халж байсан баримт бидэнд байна. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч үүнийг даван туулах олон гарц байхад заавал ажлаас халж байгаа нь буруу. Иймээс бид Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хэрэв хэлэлцээ, зөвшилцөлд хүрч чадахгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэж мэдэгдлээ.

Хуваалцах