Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна
Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. Уг асуудлыг хууль зөрчиж шийдвэрлэсэн хэмээн зарим гишүүн үзэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байгаа. Харин Ерөнхий сайд “Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь огт хууль зөрчсөн ажил биш. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдсэн” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Учир нь Өргөдлийн байнгын хороонд энэ Оюутолгойн гэрээний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санал, хүсэлт ихээр ирсэн аж. Нээлттэй сонсголын тухай хуулиар 14 хоногийн дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой байдаг. Гэхдээ заавал чуулганы хугацаанд хийх ёстой гэсэн заалт байдаггүй учраас хаврын чуулганы хугацаанд ч хийж магадгүй юм байна. Ямартай ч нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг судалж байгаа ажээ.

Хуваалцах