Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутолгойн үйлдвэр дээврээсээ шатжээ

“Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэрт яагаад гал гарсныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Гагнуур хийж байх үед оч үсэрснээс үүдэн гал гарсан гэх урьдчилсан таамаг байгаа юм байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутолгойн үйлдвэр дээврээсээ шатжээ
Оюутолгойн үйлдвэр дээврээсээ шатжээ. Зураг: МҮОНРТ

“Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэрт яагаад гал гарсныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Гагнуур хийж байх үед оч үсэрснээс үүдэн гал гарсан гэх урьдчилсан таамаг байгаа юм байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын албаныхан одоо газар дээр нь ажиллаж байгаа юм. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг бид утсаар тодруулахад тодорхой хариулт хэлсэнгүй. Шинжилгээний баг дүнгээ гаргасны дараа мэдээлэл өгнө гэж “Оюутолгой” компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Ганзориг хэллээ.

Сануулахад, "Оюутолгой" компанийн баяжуулах үйлдвэрт өчигдөр 17:00 цагийн орчим гал гарсан юм. Гал дээврээсээ гарч байсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Одоогоор хохиролын хэмжээ гараагүй байна.

Хуваалцах