Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ

Тэрбээр өчигдөр озэки цолоо эргүүлэн авсан ёслолоо гүйцэтгэсэн бөгөөд хэзээ нэгэн цагт зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлагатай болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ
Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ Монгол дахь холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Тэрбээр өчигдөр озэки цолоо эргүүлэн авсан ёслолоо гүйцэтгэсэн бөгөөд хэзээ нэгэн цагт зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлагатай болно.

Харин манай улсад давхар иргэншил авах боломжгүй тул Японы иргэн болохоос өөр арга үгүй.

Иймд тэрбээр дээрх сонголтыг хийсэн байна.

Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод Томозүна, Такасаго гэсэн хоёр дэвжээг Монгол ояката эзэмшиж байна.

Хуваалцах