Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна

Байгаль дэлхийгээ хамгаалъя гэвэл аливаа тансаг хэрэглээнээс татгалзах шаардлага хүн төрөлхтөнд тулгарч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Байгаль дэлхийгээ хамгаалъя гэвэл аливаа тансаг хэрэглээнээс татгалзах шаардлага хүн төрөлхтөнд тулгарч байна. Бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон хөргөгч, хөлдөөгч, автомашин, агааржуулагч зэрэгт хэрэглэдэг ферон хэмээх бодис нь озоны давхаргын цооролтод нөлөөлдөг аж. Тус бодисыг бүрэн халаад байгаа ч орлуулсан бодис нь дэлхийн дулааралд нөлөөлж байгааг Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор н.Адъяасүрэн хэллээ.

Озон нь нарны хэт ягаан туяанаас биднийг хамгаалж байдаг. Озоны давхарга цоорвол хүн дархлаагүй болж, нүд сохрох, болор цайх, арьсны хорт хавдар үүсэх зэрэг өвчин эмгэгтэй болохоос гадна уур амьсгалын эко систем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөн хүйтрэхэд нөлөөлдөг байна. Мөн ургамлын гарц муудаж, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болдог байна.

Хуваалцах