Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Озоны цоорхой томорчээ

Антрактид тивийн бүс дэх агаар мандалд озоны давхаргын цоорхой томорсон байна. Дэлхийн цаг уур судлалын байгууллагын мэдээлснээр озоны цоорхой

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Озоны цоорхой томорчээ
Озоны цоорхой томорчээ. Зураг: МҮОНРТ

Антрактид тивийн бүс дэх агаар мандалд озоны давхаргын цоорхой томорсон байна. Дэлхийн цаг уур судлалын байгууллагын мэдээлснээр озоны цоорхой Антрактидын нутаг дэвсгэрээс даруй хоёр дахин, Австралийн нутаг дэвсгэрээс 4 дахин том хэмжээтэй болсон байна.

Озоны давхаргын цоорхой ийнхүү томорсон нь хүний хийж байгаа үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй Антрактидийн цаг уур ойрын үед ердийнхөөс хүйтэрснээс шалтгаалсан хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Сүүлийн 30 гаруй жилд эрдэмтэд Антрактид тивийн бүс дэх озоны давхаргын төлөв байдлыг анхааралтай ажиглаж байгаа юм.

Озоны цоорхой одоо 28.2 сая квадрат км хүрч томроод байгаа нь 2000, 2006 оны дараагаар түүхэнд 3-т бичигдэхүйц үзүүлэлт юм. Хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил, аж үйлдвэржилтээс үүдэн цоорсон дэлхийн озоны давхаргыг нөхөн сэргээхийн тулд улс орнууд озонтой исэлдэгч бодисуудыг хэрэглээнээс халж, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахаар эрчимтэй ажиллаж байна. Үүний үр дүнд озоны цоорхой багассан ч 2065 он хүртэл бүр мөсөн хуучин хэвэндээ орох боломжгүй хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм байна.

Хуваалцах