П.Бат-Өлзий: Одоохондоо хүн боомоор өвчилсөн нь тогтоогдоогүй байна
Энэ сарын 8-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд хүн боомоор өвчилсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийтэй утсаар холбогдон мэдээлэл авлаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 8-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд хүн боомоор өвчилсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийтэй утсаар холбогдон мэдээлэл авлаа. Тэрбээр “Өвчлөл гарсан нь үнэн ч лабораторийн шинжилгээгээр тогтоогдоогүй байна. Ямартай ч боомоор өвчилсөн байх магадлалтай нэг иргэнээ аймгийн Эрүүл мэндийн газарт авчраад тусгаарлан эмчилж байгаа. Ер нь мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа шиг олон мал өвчилсөн зүйл байхгүй. Хөрснөөс болоод үхсэн малуудаас шинжилгээ авч, өвчин гарсан нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Шинжилгээний эхний хариугаар боом хөрснөөс гараагүй, хээрийн амьтнаас халдсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа” гэлээ.


















