П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ
Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг өнөөдрөөс энэ сарын 22-ныг дуустал "Bee театр"-ын тайзнаа тоглогдох гэж байна.
Мэдээллийн алба

Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг өнөөдрөөс энэ сарын 22-ныг дуустал "Bee театр"-ын тайзнаа тоглогдох гэж байна. Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн найруулж буй “Хүн гөрөөс” жүжгийн Дэлэгийн дүрд жүжигчин Г.Мөнхжаргал, Оюумаагийн дүрд Б.Одгэрэл нар тоглох юм.
Зохиолч П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг юм. Тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан хүний сэтгэл нууцаар дүүрэн оршдог, хүн хэзээ ч харагдаж байгаа шиг байдаггүй, үнэнд хүрэх зам хялбар байдаггүйг өгүүлжээ.



















