Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.И.Чайковскийн уралдаанаас Г.Ариунбаатар гран-при шагнал хүртлээ

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд манай улсаас таван дуучин оролцсон юм. Тус уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар түрүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.И.Чайковскийн уралдаанаас Г.Ариунбаатар гран-при шагнал хүртлээ
П.И.Чайковскийн уралдаанаас Г.Ариунбаатар гран-при шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд манай улсаас таван дуучин оролцсон юм. Тус уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар түрүүллээ. Урлагийн олимп гэгддэг уг уралдаанд 39 орны 500-гаад уран бүтээлч видео илгээснээс эрэгтэй гоцлол дууны төрөлд 40 дуучин тэнцсэн. Улмаар уралдаан дөрвөн үе шаттайгаар явагдаж эцсийн шатанд үлдсэн 4 дуучны нэгээр Г.Ариунбаатар шалгарсан юм.

Өнгөрсөн шөнө Финалын шалгаруулалтын гала тоглолт болж МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн шагналыг хүртлээ. Г.Ариунбаатарын хувьд ОХУ-ын Ардын жүжигчин Дарим Линховоин багштайгаа ОХУ-д урт хугацаагаар бэлтгэл хийсний үр дүн гэж энэ амжилтаа дүгнэж байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд манай улсын уран бүтээлчид сонгодог урлагийн дэлхийн хэмжээний олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа юм.

Хуваалцах