Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж эхэллээ

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэх гэгч дарга Н.Баатарт дарамтлуулан айсандаа дөрвөн ширхэг зүү залгисан гэх хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр гарсан. Энэ хэргийг Увс аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Хэнмэдэхэд эрүү  үүсгэн шалгаж эхэллээ
П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэх гэгч дарга Н.Баатарт дарамтлуулан айсандаа дөрвөн ширхэг зүү залгисан гэх хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр гарсан. Энэ хэргийг Увс аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм.

Тэгвэл П.Хэнмэдэхэд хоёр хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан “Хугацаат цэрэг өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн” гэх үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар тооцжээ.

Харин мөрдөн байцаалтаар дэслэгч Н.Баатарыг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт саналаа хүргүүлээд байгаа аж.

Түлхүүр үг:П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Хуваалцах