Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

П.Мөнхцэцэг: Б.Эрдэнэцогтыг хөл дээрээ босоход нь бүх талаар тусална

“Эко констракшн” ХХК үндэсний залуу боловсон хүчнээ бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжоор хангаж, залуучуудад зориулсан орон сууц барьж ашиглалтад оруулахыг чухалчилдаг. Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр гэдгийг тэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Мөнхцэцэг: Б.Эрдэнэцогтыг хөл дээрээ босоход нь бүх талаар тусална
П.Мөнхцэцэг: Б.Эрдэнэцогтыг хөл дээрээ босоход нь бүх талаар тусална. Зураг: МҮОНРТ

“Эко констракшн” ХХК-ийн хамт олон аж ахуйн нэгж, компаниудын салхийг хагалж, сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлахаар болсноо мэдэгдээд байсан билээ.

Тус компанийн дэд захирал П.Мөнхцэцэг, зөвлөх инженер Ц.Дагвадорж нар хамт олныхоо хандивыг өнөөдөр Б.Эрдэнэцогтын ээжид нь гардуулан өглөө. Энэ үеэр “Эко констракшн” ХХК-ийн дэд захирал П.Мөнхцэцэг “Манай компанийн удирдлагууд сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг хүнд өвчин туссан тухай мэдээллийг телевизээр үзээд туслахаар шийдсэн. Хамт олон маань ч энэ саналыг дэмжсэн. Энэ сайхан залууг хурдан эдгэж хөл дээрээ босоосой гэж хүсч байна” хэмээн ярилаа.


Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд “Эко констракшн” ХХК-ийнхан ийнхүү сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа ажээ. “Эко констракшн” ХХК үндэсний залуу боловсон хүчнээ бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжоор хангаж, залуучуудад зориулсан орон сууц барьж ашиглалтад оруулахыг чухалчилдаг. Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр гэдгийг тэд онцоллоо. Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-ийнхан цаашид ч Б.Эрдэнэцогтыг хөл дээрээ босоход нь бүх талаар тусална гэдгээ илэрхийлсэн юм.

Түлхүүр үг:сэтгүүлч Б.Эрдэнэцогт Эко констракшн хандив
Хуваалцах