Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг 60 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын хүн ардын эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгэн жарны турш өөрсдийн мэдлэг, боловсрол, авьяас чадвараа дайчлан ажилласан тус эмнэлгийн үе үеийн хамт олны хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрийн дээд одон- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан одонг тус эмнэлгийн туганд зүүж өгсний дараа баяр хүргэж үг хэллээ.

Хуваалцах