Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

П.Тэмүүжинд "Алдар" спорт хорооноос машин бэлгэнд өгчээ

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Тэмүүжинд "Алдар" спорт хорооноос машин бэлгэнд өгчээ
П.Тэмүүжинд "Алдар" спорт хорооноос машин бэлгэнд өгчээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцсон. Тус тэмцээний 68 кг-ийн жинд "Алдар" спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин оролцож, шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Уржигдар эх орондоо ирсэн түүнд Монголын таеквондогийн холбооноос амжилтыг нь үнэлж, "2020 УБА" улсын дугаартай “Приус 30” маркийн авто машин бэлэглэсэн байна. Тус автомашины улсын дугаар нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлэгдсэн ажээ.

Хуваалцах