Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

П.ЦАГААН: Цэцэрлэгт хүрээлэн олон талын ач холбогдолтой

. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад олон нийтийн оролцоог бий болгох, үүнтэй холбоотой санхүүжилтийг төсөвдөө суулгаж ажиллахыг үүрэгдсэн. Энэхүү ажлаа жил бүрийн I улиралд олон түмэнд хандан мэдээллэж байхыг хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Мод тарих зарлиг гаргаснаас хойш албан бус тоогоор 4 сая мод

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
П.ЦАГААН: Цэцэрлэгт хүрээлэн олон талын ач холбогдолтой
П.ЦАГААН: Цэцэрлэгт хүрээлэн олон талын ач холбогдолтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт уг зарлигаар чиглэл болгожээ. Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлигаар Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, бусад хот тосгон, аймаг, сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлах, тохижуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад цэцэрлэгт хүрээлэн байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, эрх зүйн орчныг тодорхой болгох, зарлигийн биелэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан мэдээлж байхыг Засгийн газарт үүрэг болгосон байна.

Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нарт гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ёслолыг нээж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа нийслэлд төдийгүй аймаг, сумд, бусад суурин газруудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах маш чухал зарлигт гарын үсэг зурсан юм. Ингэхдээ хэд хэдэн үндэслэлээр чиглэл өгсөн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад олон нийтийн оролцоог бий болгох, үүнтэй холбоотой санхүүжилтийг төсөвдөө суулгаж ажиллахыг үүрэгдсэн. Энэхүү ажлаа жил бүрийн I улиралд олон түмэнд хандан мэдээллэж байхыг хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Мод тарих зарлиг гаргаснаас хойш албан бус тоогоор 4 сая мод тарьсан тухай мэдээлэл байдаг. Тоо нь их сонсогдож байж болох ч энэ нь тийм ч их мод биш юм. Цэцэрлэгт хүрээлэнг байгуулвал олон талын ач холбогдолтой. Юун түрүүнд цэвэр ундны усны эхийг хамгаална, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болно, бүтэн нэг жилийн аль ч улиралд бие тамир спортоор хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэх юм. Энэ бүгдэд ганц төр засаг, хотын удирдлага гэлтгүй иргэн бүр идэвх санаачлагтай ажиллаж чадах юм бол хотын иргэн бүр ирж амардаг, зугаалдаг сайхан цэцэрлэг бий болох учиртай.Эцэст нь зарлигийг хүлээн авах ёслолд ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. ” гэлээ.

Зарлигийг хүлээн авсан албаны хүмүүс төв, суурин газруудыг цэцэрлэгжүүлэх, өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг арчилж тордон сайжруулахаа амласнаар ёслол өндөрлөлөө.

Түлхүүр үг:Мод тарих
Хуваалцах