П.Өнөрбат Туркийн бөхийг барсангүй /бичлэг/
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат хоёрдугаар тойрогт Туркийн бөх Демиртастай хүч үзлээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат хоёрдугаар тойрогт Туркийн бөх Демиртастай хүч үзлээ.
П.Өнөрбатад Монголчууд бид найдлага хүлээлгэж байсан. Гэвч эхний үед дөрвөн оноо алдав. Харин дараагийн үед хоёр оноо салгаж, бага зэрэг горьдлого төрүүлсэн ч агуу туршлагатай Демиртасийн хамгаалалтыг сарниулж чадалгүй цагаа дуусгалаа.
Ийнхүү тэрбээр 4:2-ийн харьцаатайгаар энэ удаагийн барилдаанаа өндөрлүүллээ.


















