Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

P3 радиод редактор сонгон шалгаруулж авна

Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
P3 радиод редактор сонгон шалгаруулж авна
P3 радиод редактор сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио редактор сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго: Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр, яриа сурвалжилга сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх...

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Эфирт нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх
- Уран бүтээлч сэтгэлгээтэй
- Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
- Дууны болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах