Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пак Гын Хэ: Парламентын шийд эцсийн шийд байх болно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн засаг захиргаа парламентад хандаж, төрийн тэргүүн сайн дураараа албан тушаалаасаа огцроход бэлтгэх асуудлаар нам хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пак Гын Хэ: Парламентын шийд эцсийн шийд байх болно
Пак Гын Хэ: Парламентын шийд эцсийн шийд байх болно. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн засаг захиргаа парламентад хандаж, төрийн тэргүүн сайн дураараа албан тушаалаасаа огцроход бэлтгэх асуудлаар нам хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалж байна.

Захиргааны албан ёсны төлөөлөгч Чун Ён Гун энэ тухай мэдэгдлээ. “Үндэсний хурал Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хуваарь болон хэрхэн яаж огцрох протоколыг тун удахгүй хэлэлцэж эхэлнэ гэдэгт бид найдаж байна” гэж төлөөлөгч хэллээ.

Пак Гын Хэ ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ шаардлагатай улс төрийн нөхцөл байдал бий болмогц огцроход бэлэн гэдгээ илэрхийлж, “Миний ирээдүйг шийдэх эрхийг би парламентад өгч байна. Парламентын шийд эцсийн шийд байх болно” гэдгийг цохон тэмдэглэсэн.

Үүний дараа эрх баригч “Сэнури” намынхан Ерөнхийлөгчийн саналыг сайтар судлах ёстой. Засгийн эрхийг шилжүүлэх төлөвлөгөөг нарийн боловсруулах хэрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч нэн даруй огцрох юм бол ирэх оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль явуулах хэрэг гарна гэж мэдэгдсэн. Гэтэл сөрөг хүчин Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн энэ алхмыг ард түмнийг хууран мэхлэх гэсэн бүтэлгүй оролдлого гэж үзэж байна.

Хуваалцах