Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пак Гын Хэ өөрийгөө авлигын хэрэгт буруугүй гэлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ импийчментээс хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарч, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пак Гын Хэ өөрийгөө авлигын хэрэгт буруугүй гэлээ
Пак Гын Хэ өөрийгөө авлигын хэрэгт буруугүй гэлээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ импийчментээс хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарч, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчийн ордноо сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ өөрийнх нь нэр холбогдоод байгаа авлига, хээл хахуулийн хэрэгтэй огт хамааралгүй болохоо дахин нотлон хэлсэн байна.

Мөн прокурорынхны түүнд тулгаж байгаа хэргүүдийг ч бүгдийг нь үгүйсгэжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчтэй 40 гаруй жил нөхөрлөж байгаа Чой Сун Сылд улсын нууцын зэрэглэлтэй материалыг дамжуулсан, мөн түүний байгуулсан санд хандив өргөхийг томоохон бизнес эрхлэгчдээс шаардсан гэж прокурорынхон Пак Гын Хэг буруутгаж байгаа юм.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Пакийн бүрэн эрх, үүргийг түр түдгэлзүүлээд байгаа бөгөөд огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх шийдэх юм. Шүүхийн шийдвэр ойрын хугацаанд гарна гэсэн хүлээлт байгаа. Энэ зуур хэргийн гол эзэн болон Чой Сун Сылийн охин Чун Ёо Раг Дани улсад байхад нь өнөөдөр баривчилсан тухай мэдээ ирж байна.

Хуваалцах