Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пак Гын Хэгийн туслах буруугүй гэж мэдэгджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга У Бюн У өчигдөр шүүх хурлын сонсгол дээр өөрт нь тулгасан ялд буруугүйгээ мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пак Гын Хэгийн туслах буруугүй гэж мэдэгджээ
Пак Гын Хэгийн туслах буруугүй гэж мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга У Бюн У өчигдөр шүүх хурлын сонсгол дээр өөрт нь тулгасан ялд буруугүйгээ мэдэгдсэн байна. Тэрбээр хувийн ашиг хонжоо хайж байгаагүйгээ цохон тэмдэглээд, мөрдөн шалгах ажиллагааг шударга бус гэж шүүмжилжээ.

У Бюн У-д өнгөрсөн дөрөвдүгээр сард эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, ажил үүргээ цалгардуулсан гэх ял тулгасан бөгөөд Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, их хэмжээний авлига авахад нь тусласан хэмээн буруутгаж буй юм байна. Үүний хариуд тэрбээр улс төрийн зорилготой мөрдөн шалгах ажиллагааны золиос болсноо цохон тэмдэглээд, хэзээ ч албан ажлаа хувийн ашиг сонирхолтойгоо хутгаж байгаагүй гэж онцолжээ.

Прокурорын газраас түүнийг Пак Гын Хэ Ерөнхийлөгчтэй хамаатай тусгай мөрдлөгөд саад учруулахыг оролдсон гэж сэжиглэж байгаа ч, У Бюн У бүгдийг Ерөнхийлөгчийн заавраар гүйцэтгэсэн гэж тайлбарласан байна. Пак Гын Хэтэй холбоотой хэрэг явдалд түүнийг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж прокурорын газар үзэж байгаа ч хөдлөшгүй нотлох баримт бага байгааг "Ёнхап" агентлаг мэдээлж байгаа юм. БНСУ-ын шүүхэд түүнийг баривчлах хүсэлт хоёр удаа гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Хуваалцах