Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистан Хятадад газар түрээслүүлнэ

Хятад, Пакистаны засгийн газар Хятадыг Ойрхи Дорнод, Африк, Европ руу гарцтай болох боломжийг олгох эдийн засгийн онцгой бүс байгуулахаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистан Хятадад газар түрээслүүлнэ
Пакистан Хятадад газар түрээслүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хятад, Пакистаны засгийн газар Хятадыг Ойрхи Дорнод, Африк, Европ руу гарцтай болох боломжийг олгох эдийн засгийн онцгой бүс байгуулахаар 46 тэрбум америк долларын хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн хүрээнд Пакистан улс Гвадар боомтод эдийн засгийн онцгой бүс байгуулахад зориулж газар түрээсээр ашиглах зөвшөөрлийг Хятадын талд өгчээ.

Пакистаны хамгийн буурай аж байдалтай Балучистан мужийн засаг захиргаа 280 га газраа 43 жил түрээслэх зарчимаар Хятадын талд өгч байна. Хятадын Пакистаны 46 тэрбум америк долларын хөрөнгө оруулалттай эдийн засгийн корридор Хятадыг Арабын тэнгисийн баруун бүстэй холбох юм. Энэ төслийн цаад зорилго нь Төв болон Өмнөд Азид Америк, Энэтхэгийн нөлөөг хязгаарлаж, худалдаагаа нэмэгдүүлэх, далайн тээврийн гарцаа тэлэхэд оршиж байна гэж судлаачид үздэг юм.

Мөн мэргэжилтнүүд Гвадар боомтыг ашигласнаар Африк, Ойрхи Дорнодын газрын тос, байгалийн хийг Хятад улс руу импортлох урт замыг олон мянган км-ээр багасгаж, улам дөт болгох ач холбогдолтой гэж дүгнэдэг юм. Пакистаны засгийн газар Гвадар боомтыг хамгаалахад аюулаас хамгаалах тусгай хүчний тоог 10-25 мянгад хүргэж нэмэгдүүлж байгаа юм байна.

Хуваалцах