Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистанд террорист халдлага гарч, 20 гаруй хүн амь үрэгдлээ

Орон нутгийн цагаар, Пүрэв гарагийн орой, Пакистаны баруун өмнөд хэсэгт орших алслагдсан тосгонд, Шийтийн сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс дунд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистанд террорист халдлага гарч,  20 гаруй хүн амь үрэгдлээ
Пакистанд террорист халдлага гарч, 20 гаруй хүн амь үрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн цагаар, Пүрэв гарагийн орой Пакистаны баруун өмнөд хэсэгт орших алслагдсан тосгонд Шийтийн сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс дунд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас, наад зах нь 20 гаруй хүн амиа алдаж, 25 хүн хүнд хөнгөн гэмтэж бэртжээ. Халдлага үйлдсэнээс хэдэн цагийн дараа тус улсад үйл ажиллагаа явуулдаг исламын улс алан хядагч бүлэглэл энэ халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдэж, хариуцлагыг өөртөө хүлээж байгаагаа зарлалаа.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар, халдлагын улмаас амиа алдсан хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Учир нь, шархдаж эмнэлэгт хүргэгдсэн 10-аад хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Мөн террорист халдлага гарсан дүүргийн цагдаагийн ажилтан МохаммадИкбалын хэлж байгаагаар, амиа алдсан хүмүүсийн дунд 5 хүүхэд, 1 эмэгтэй болон 1 цагдаагийн албан хаагч байсан байна. Харин уг халдлагаас хэдхэн цагийн өмнө, Пакистаны цэргийн хүчнийхэн томоохон хэмжээний террорист халдлага үйлдэх гэж байна гэсэн мэдээллийн мөрөөр шалгаж, халдлагыг зогсоосон тухай мөн мэдээлж байна.

Сүүлийн үед, Исламын улс алан хядагч бүлэглэл, болон бусад бүлэглэлүүд яг хүмүүсийн мөргөлийн үеэр, шашин мөргөлийн сүм хийдэд террорист ажиллагаа явуулж байгааг Пакистаны засгийн газраас зэмлэн буруушааж байна. Алан хядагч бүлэглэлүүд ихэвчлэн ямар нэг шашин шүтлэггүй байдаг нь хүмүүсийн шашин шүтэх, мөргөл үйлдэх, цаашлаад амьд явах эрхэнд ноцтой заналхийлж байгааг тус улсын засгийн газраас мэдэгдэж, хүчирхийллийн эсрэг тэмцэх болно гэж мэдэгдлээ.

Хуваалцах