Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистанд террорист халдлагын улмаас 25 хүн амь үрэгдэв

Пакистаны баруун хойд хэсэгт орших Мардан хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр энэ халдлагын улмаас наад зах нь

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистанд террорист халдлагын улмаас 25 хүн амь үрэгдэв
Пакистанд террорист халдлагын улмаас 25 хүн амь үрэгдэв. Зураг: МҮОНРТ

Пакистаны баруун хойд хэсэгт орших Мардан хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр энэ халдлагын улмаас наад зах нь 25 энгийн иргэн амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж, шархадсан байна. Халдлагын хариуцлагыг Пакистан дахь Талибантай холбоотой бүлэглэл өөртөө хүлээжээ.

Талибан хөдөлгөөн нь Пакистан дахь исламын шашинт хэт даврагч бүлэглэлүүдээс хамгийн томд тооцогддог. Энэ мэт бүлэглэлүүд ихэвчлэн Пакистаны баруун хойд хэсгийг түшиц газраа болгож, террорист халдлага ойр ойрхон үйлдэх болжээ. Үүнтэй холбогдуулан Пакистаны арми өнгөрсөн зургаадугаар сараас хойш зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг томоохон цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.

Хэт даврагчид Пакистаны Засгийн газрын явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэн, өчигдрийн халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Мардан хотод байрлах Үндэсний бүртгэл мэдээллийн төвийн үүдэнд иргэний үнэмлэхээ авахаар дугаарлан зогсож байсан олон хүн дэлбэрэлтэд өртөж, хохирсон талаар цагдаа нар мэдээлж байна.

Хуваалцах