Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистаны Дотоод хэргийн сайд зэвсэгт халдлагад өртжээ

Пакистаны Дотоод хэргийн сайд Ахсан Икбалын амь насанд халдах гэсэн оролдлого хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистаны Дотоод хэргийн сайд зэвсэгт халдлагад өртжээ
Пакистаны Дотоод хэргийн сайд зэвсэгт халдлагад өртжээ. Зураг: МҮОНРТ

Пакистаны Дотоод хэргийн сайд Ахсан Икбалын амь насанд халдах гэсэн оролдлого хийсэн байна. Түүнийг Наровал хотод сонгогчидтой уулзалт хийгээд автомашиндаа суух үед нь зэвсэгт этгээдүүд буудсан байна. Үүнээс болж Дотоод хэргийн сайд мөрөндөө шархдаж эмнэлэгт хүргэгджээ.

Эмч нар түүний амь нас аюулгүйг мэдээлсэн байна. Пакистанд долоодугаар сарын 15-ны өдөр Парламентын сонгууль болно. Сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байх үед ийм халдлага гарсныг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.

Ахсан Икбал нь эрх баригч Пакистаны мусульманы лига нарын нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Түүнийг өнгөрсөн онд авлигын хэрэгт сэжиглэн албан тушаалаас нь огцруулсан Ерөнхий сайд асан Наваз Шарифийн ойрын хамтран зүтгэгч гэдэг.

Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түр Ерөнхий сайд Шахид Хакан Аббаси энэ халдлагыг эрс зэмлэн буруушааж, гэм буруутныг нэн даруй илрүүлэхийг үүрэг болгожээ.

Хуваалцах