Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн удирдагчдад харилцан ярилцахыг уриаллаа

Пакистаны ерөнхий сайд Имран Хан Энэтхэгийн удирдагчдад хандаж: орон хооронд байгаа зөрчилдөөнийг харилцан ярилцах замаар шийдэхийг уриаллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн удирдагчдад харилцан ярилцахыг уриаллаа
Пакистаны ерөнхий сайд Энэтхэгийн удирдагчдад харилцан ярилцахыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Пакистаны ерөнхий сайд Имран Хан Энэтхэгийн удирдагчдад хандаж: орон хооронд байгаа зөрчилдөөнийг харилцан ярилцах замаар шийдэхийг уриаллаа. “Ядуурлыг гэтлэн давж, ард олныхоо амьдралын түвшинг дээшлүүлэх цорын ганц арга бол манай хоёр орон хооронд байгаа зөрчлийг харилцан ярилцах замаар шийдэх явдал, бид урагш ахихын тулд харилцан ярилцах хэрэгтэй, ингэж байгааж бид маргаантай бүх асуудлыг, тэр дотор Кашмирын асуудлыг шийдэж чадна” гэж Имран Хан мэдэгдлээ.

Эртний Кашмирын газар нутгийн маргаан Энэтхэг, Пакистан хооронд тэртээ 1947 оноос хойш, өөрөөр хэлбэл Британийн колони байсан Энэтхэг тусгаар тогтнож, хоёр улс болон хуваагдсанаас хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. Кашмирын асуудлаас болж Энэтхэг, Пакистан улс хоёр ч удаа дайтсан. Одоогийн байдлаар Кашмирт улсын хил гэж байхгүй, мужийн газар нутгийг хяналтын бүс заагладаг. Кашмирын Энэтхэгт хамаарах хэсэгт Кашмирыг тусгаар тогтнохын төлөө тэмцдэг олон бүлэг маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Мэдээж хэрэг Нью-Дели үүнд Исламабадыг террористуудыг дэмжиж буйд буруутгадаг ч Пакистан эдгээр зэмийг эрс няцаадаг. Имран Хан энэ сарын 17-нд Пакистаны парламентын доод танхим буюу Үндэсний ассамблейд болсон санал хураалтаар Пакистаны засгийн газрын шинэ тэргүүнээр сонгогдсон. 272 депутатын 176 нь Ханыг дэмжсэн.

Хуваалцах