Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистаны хоньчин эмэгтэйчүүдийн уламжлалт ахуй тасрах дөхжээ

Хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн Пакистаны Ваки ястны уламжлал ёсоор эмэгтэйчүүд нь ууланд хонио хариулдаг байна. Эдгээр хоньчин эмэгтэйчүүд эрхэлдэг аж ахуйгаасаа олсон ашгаараа гэр бүлээ тэжээх, эрүүл мэнд, боловсролын гэх мэт үйлчилгээ авах боломжтой болдог. Хоньчин эмэгтэйчүүд уул давж малаа б

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистаны хоньчин эмэгтэйчүүдийн уламжлалт ахуй тасрах дөхжээ
Пакистаны хоньчин эмэгтэйчүүдийн уламжлалт ахуй тасрах дөхжээ. Зураг: МҮОНРТ

Хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн Пакистаны Ваки ястны уламжлал ёсоор эмэгтэйчүүд нь ууланд хонио хариулдаг байна. Эдгээр хоньчин эмэгтэйчүүд эрхэлдэг аж ахуйгаасаа олсон ашгаараа гэр бүлээ тэжээх, эрүүл мэнд, боловсролын гэх мэт үйлчилгээ авах боломжтой болдог. Хоньчин эмэгтэйчүүд уул давж малаа бэлчээхээр явахад эр нөхрүүд нь гэрээ харж үлддэг байна. Гэвч өнөөдөр Ваки ястны эмэгтэйчүүд дунд хонио хариулдаг долоон эмэгтэй л үлджээ. Тосгоны настнууд залуу охидоо хонь хариулахаас илүүтэй хот хүрээ орж боловсрол эзэмшихийг нь дэмжих болсон тул Вакид үлдэж хонь хариулах хүн тосгоны настнуудаас өөр үгүй болсон гэдгийг BBC агентлаг сурвалжилсан байна.

Хятад Пакистаны хил дээр оршдог уулархаг нутгийн энэ тосгонд эзэнгүй үлдсэн байшин ч олон. Хоньчин эмэгтэйчүүдийн уламжлал тасрахад ойрхон байгааг энэ нутгийнхан хэлж байлаа.

Хуваалцах