Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пакистаны хууль сахиулах байгууллагууд оффшор компаниудыг шалгана

Пакистаны Үндэсний Хариуцлага тооцох товчооны дарга Жавеп Икбал Панама арал болон Бритайн Виржиниагийн арлуудад бүртгэлтэй нь тогтоогдсон тус улсын 435 иргэнтэй холбоотой компаниудыг яаралтай

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пакистаны хууль сахиулах байгууллагууд оффшор компаниудыг шалгана
Пакистаны хууль сахиулах байгууллагууд оффшор компаниудыг шалгана. Зураг: МҮОНРТ

Пакистаны Үндэсний Хариуцлага тооцох товчооны дарга Жавеп Икбал Панама арал болон Бритайн Виржиниагийн арлуудад бүртгэлтэй нь тогтоогдсон тус улсын 435 иргэнтэй холбоотой компаниудыг яаралтай шалгаж тодруулах чиглэлийг холбогдох нэгжүүдэд өгсөн байна. Панамын нууц баримтуудаар компаниудын тухай тус мэдээлэл олон нийтэд ил болжээ.

Тус улсын Холбооны татварын газар болон Төрийн банкнаас дээрх хувь хумүүстэй холбогдох мэдээллийг яаралтай гаргаж өгөхийг хүссэн бөгөөд улс төрийн болон бусад төрлийн аливаа дарамт шахалтыг үл харгалзан ажиллана гэжээ. Тэрээр хамааралтай бүх төрийн байгууллагуудыг дээрх компаниудтай холбогдох иргэдийг шалгаж, хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоох чиглэлд ажиллуулахаар нарийн зохион байгуулалтад оруулжээ.

Хуваалцах