Пакистаны онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын 3 иргэн байжээ
Пакистаны баруун хойд нутагт унасан онгоцны ослын уршгаар 48 хүн амиа алдсан байна. Тус улсын иргэний нисэхийн удирдах газраас энэ тухай мэдээлсэн юм. Ослын газарт очсон цэргийнхэн амиа алдсан 36 хүний цогцсыг илрүүлээд байгаа юм.
Мэдээллийн алба

Пакистаны Читрала хотоос Исламабадын чиглэлд явж байсан "Эй Ти Ар 42" онгоц 42 зорчигч, багийн 6 гишүүнтэй явсан юм байна. Тэдний дунд Пакистаны нэрт дуучин Жунед Жамшед болон гадаадын 3 иргэн байсан аж. Австрийн гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр энэ ослын уршгаар тус улсын 2 иргэн амиа алдсан байна.
Тэд Пакистанд томилолтоор ажиллаж байсан Австрийн Андриц компаний ажилтнууд байсан гэнэ. Мөн ослоор амиа алдсан хүмүүсийн дотор Хятадын нэг иргэн байжээ. Тэрээр Австрийн компанид ажилладаг байсан юм байна. Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.