Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Палестиний хоригдлуудыг ойрын хугацаанд суллаж дуусна

Израиль, Палестиний хооронд байгуулсан гэрээний дагуу Тель-Авив Палестиний 26 хоригдлыг өчигдөр суллажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Палестиний хоригдлуудыг ойрын хугацаанд суллаж дуусна
Палестиний хоригдлуудыг ойрын хугацаанд суллаж дуусна. Зураг: МҮОНРТ

Израиль, Палестиний хооронд байгуулсан гэрээний дагуу Тель-Авив Палестиний 26 хоригдлыг өчигдөр суллажээ.

Энэ нь хоёр орны тохиролцооны дагуу хоригдлуудыг дөрвөн хэсэгт хуваан суллах ажлын хоёр дахь ээлж нь юм.

Хоригдлуудыг Газын зурваст Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас тэргүүтэй олон мянган хүн баатрын ёсоор угтан авсан байна.

Хэдийгээр Израилийн иргэдийг хөнөөсөн хэрэгт яллагдаж байсан ч тэдгээр хоригдол Палестин улсдаа тусгаар тогтнолын төлөө тэмцэгч дайчин эрс гэж үнэлэгддэг юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хүчин чармайлтаар байгуулсан хоёр орны хоригдол суллах тохиролцооны дагуу нийт 104 хүнийг нутагт нь буцаах ёстой бөгөөд үлдсэн хүмүүсийг нь ойрын хугацаанд суллах аж.

Хуваалцах