Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Палестины 26 хоригдлыг суллалаа

Израйлийн эрх баригчид АНУ-ын Энхийн хэлэлцээрийн дагуу Палестины 26 хоригдлыг суллажээ. Засгийн газрын энэ шийдвэр өнгөрсөн бямба гарагт гарсан ч өнөөдөр ийнхүү хүчин төгөлдөх болгожээ. Шийдвэрийн гүйцэтгэл ийнхүү саатсан шалтгаан нь палестинчуудаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эс

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Палестины 26 хоригдлыг суллалаа
Палестины 26 хоригдлыг суллалаа. Зураг: МҮОНРТ

Израйлийн эрх баригчид АНУ-ын Энхийн хэлэлцээрийн дагуу Палестины 26 хоригдлыг суллажээ. Засгийн газар тус шийдвэрийг өнгөрсөн Бямба гарагт гаргасан юм.

Шийдвэрийн гүйцэтгэл саатсан шалтгаан нь Палестинчуудаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эсэргүүцсэнтэй холбоотой аж.

Эдгээр хоригдол 1993 онд Ослогийн гэрээ байгуулахаас өмнө алан хядах ажиллагаа явуулсан ба тухайн үед 19-28 настай байжээ.

Одоогоор Израйльд хоригдож буй Палестинчуудаас энхийн гэрээний дагуу 104 хоригдол суллах ёстой юм.

Өнгөрсөн наймаас аравдугаар сард нийт 52 хүнийг чөлөөлсөн бөгөөд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас эдгээр хоригдлыг Үндэсний баатрууд хэмээн нэрлэж, хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.

Хуваалцах