Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пальмира хотын мина цэвэрлэх ажиллагаанд ОХУ-ын мэргэжилтнүүд тусална

ОХУ-ын мина цэвэрлэх мэргэжилтнүүд өчигдөр Сирид хүрэлцэн очсон талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлж байна. Эдгээр мэргэжилтэн Сирийн засгийн газрын цэргүүд "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пальмира хотын мина цэвэрлэх ажиллагаанд ОХУ-ын мэргэжилтнүүд тусална
Пальмира хотын мина цэвэрлэх ажиллагаанд ОХУ-ын мэргэжилтнүүд тусална. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын мина цэвэрлэх мэргэжилтнүүд Сирид хүрэлцэн очсон талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлж байна. Эдгээр мэргэжилтэн Сирийн засгийн газрын цэргүүд "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс саяхан чөлөөлсөн Пальмира хотын нутаг дэвсгэрийг мина, тэсэрч дэлбэрэх аюултай хэрэгслээс цэвэрлэх ажилд оролцох юм.

2000 мянган жилийн түүхтэй Сирийн засгийн газрын цэргүүд мина цэвэрлэх ажиллагаа явуулж байгаа эртний Пальмира хот нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. ОХУ мина цэвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлнэ гэж амласны хүрээнд тус улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн эхний баг Сирийн Латакиа боомт хотод оршдог Оросын Хмеймим агаарын цэргийн баазад хүрч очжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Пальмира хотын ойролцоо нутгаас дайжин дүрвэсэн хүмүүс орон гэртээ эргэн очихоор яаравчилж байгааг онцлоод, эдгээр хүмүүст туслахын тулд Орос улс чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн байна. Оросын мэргэжилтнүүд хэзээ Пальмира хотод очиж, мина цэвэрлэх ажилд тусалж эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хотыг минээс бүрэн чөлөөлөхөд олон сар шаардагдаж магадгүй байна.

Хуваалцах