Пан Ги Муны дүүг авлига авсан хэрэгт буруутгажээ
АНУ-д НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Муны дүү болон үеэлд нь авлигын хэргээр буруутгаж байна. Манхеттаны шүүхээс Пан Ги Муны дүү Пан Ги Сан болон түүний үеэл
Мэдээллийн алба

АНУ-д НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Муны дүү болон үеэлд нь авлигын хэргээр буруутгаж байна. Манхеттаны шүүхээс Пан Ги Муны дүү Пан Ги Сан болон түүний үеэл Пан Чу Хён нарыг Ойрхи Дорнодын орнуудын албан ёсны төлөөлөгчдөд авлига өгөх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж байгаа аж.
Энэ нь Вьетнам улс дахь 800 сая доллараар үнэлэгдсэн цогцолборын худалдаатай холбоотой юм байна. Үүнээс өөр тодорхой мэдээлэл одоогоор хэвлэлийнхэнд алга байна. НҮБ энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүйг Ерөнхий нарийн бичгийн даргыг албан ёсны төлөөлөгч Дюжаррик мэдэгджээ.


















