Панамын баримтууд тооны хэлээр...
Орчин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд хамгийн томоохон мэдээллийг ил болгох явдал дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Панамын бичиг баримтууд” (Panama papers) нэртэйгээр дэлхий нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав.
Мэдээллийн алба

Орчин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд хамгийн томоохон мэдээллийг ил болгох явдал дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Панамын бичиг баримтууд” (Panama papers) нэртэйгээр дэлхий нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Хэдэн зуун хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэгэн зэрэг дэлхийн нэр бүхий хүмүүстэй холбоотой оффшор дансуудын талаарх мэдээлэл түгж байна.

Эх сурвалж нь Мосак Фонсека буюу Панамд төвтэй оффшор бүртгэгч компани аж. Материал нь 2.6 терабайтын хэмжээтэй 11.5 сая файл агуулсан бөгөөд дэлхийн улсуудын өмнөх болон өнөө үеийн удирдагчид, томоохон албан тушаалтнууд, нэрд гарсан хүмүүс дурдагдаж буй юм. Эдгээр материалыг анх Германы Зюддойче цайтунг сонинд нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан байна. Улмаар тус сониноос Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгааны төвийнхөнд өгсөн байна.
“Панамын баримтууд”-тай холбоотой сонирхолтой тоонууд:
Мосак Фонсекагийн нууц мэдээлэл дэлгэсэн явдал нь хэвлэл, мэдээллийн түүхэнд томоохонд тооцогдоно.
Баримтууд 11.5 сая файл болж байгаа ба 2.6 терабайтын хэмжээтэй
Баримтууд 1977 оноос 2015 оныг хамарч байна.
Материалуудад 214.488 компани, траст, сангууд дурдагдаж байгаа
Баримтуудад 14.153 үйлчлүүлэгч нэрлэгдэж байна.
Виржины арлууд, Панамаас эхлэн Сингапур, Мэн, Кипр, Ниуэ зэрэг 21 улс болон нутаг дэвсгэрийг хамарчээ.
Баримтуудад 12 улсын тэргүүнүүдийг нэрлэсэн...
Мөн өмнөх болон өнөөгийн 128 улс төрийн болон төрийн албан тушаалтныг дурдсан...
Баримтуудад Форбс сэтгүүлийн 29 тэрбумтны нэрс багтсан...
Илчилсэн мэдээллүүд 202 улсыг хамарсан...
Дэлхийн 400 гаруй сэтгүүлч оролцсон...
Сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажиллагаа нь76 орны 109 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хамарсан.
Эх сурвалж: iaac.mn


















