“Панасоник” “Хуавэй”-гээс харилцаагаа тасаллаа
Японы “Панасоник” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнээс болж Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч “Хуавэй” компанитай хамтын ажиллагаагаа зогсоолоо.
Мэдээллийн алба

Японы “Панасоник” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнээс болж Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч “Хуавэй” компанитай хамтын ажиллагаагаа зогсоолоо. Энэ компаниас “Хуавэй”-д гар утасны зарим эд ангийг нийлүүлдэг байсан аж. Гэхдээ ямар эд ангиуд нийлүүлдэг болохыг тодруулаагүй байна.
“Панасоник”-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр “Хуавэй”-д нийлүүлэх эд ангийн тоо хэмжээ тодорхой тооны хязгаартай тул нийлүүлэлтийг зогсоосноор ямар нэгэн хохирол учрахгүй гэжээ.
“Хуавэй” компанийн гар утаснууд АНУ-ын хориг арга хэмжээнээс болж шинэ процессор авч чадахгүй болсон тухай мэдээлэл өмнө нь гарсан юм.


















