Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Панда ихэрлэжээ

Өнгөрөгч даваа гарагт Хятадын Сычуань мужийн нийслэлд аварга том панда ихэр бамбарууш гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Панда ихэрлэжээ
Панда ихэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч даваа гарагт Хятадын Сычуань мужийн нийслэлд аварга том панда ихэр бамбарууш гаргажээ. Ченду хотын "Kelin" судалгааны баазад мэндэлсэн ихэр бамбаруушны "ээж"-ийг энэ оны нэгдүгээр сард зохиомлоор хээлтүүлсэн бөгөөд энэ түүний анхны ихэрүүд гэнэ.

Тус бүр нь 70 грамм, 118 грамм жинтэй бамбаруушуудыг судалгааны ажилчид нэмэгдэл сүү, тэжээлээр тэжээж байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд, ихэр панданы "ээж" өмнө нь 10 бамбарууш төрүүлж байсан талаар Chinanews.com-д мэдээлсэн байна.


Хуваалцах