Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

Панмунжом дахь 2 Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг телевизээр шууд дамжуулна

Ирэх 7 хоногийн баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын тал харьяалагддаг хэсэгт Өмнөд болон Умард Солонгосын 3

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Панмунжом дахь 2 Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг телевизээр шууд дамжуулна
Панмунжом дахь 2 Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг телевизээр шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

Ирэх 7 хоногийн баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын тал харьяалагддаг хэсэгт Өмнөд болон Умард Солонгосын 3 дахь удаагийн болох дээд уулзалт болох гэж байна. Өчигдөр 2 Солонгосын албаныхан дээд уулзалтын аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг хэрхэн ажиллуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн уулзалт хийж байгаа тухай бид өчигдөр мэдээлж байсан.

Тэгвэл 2 Солонгосын удирдагчийн энэ уулзалтыг телевизээр шууд дамжуулан үзүүлэхээр талууд тохиролцсон байна. энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгдсэнийг Ариранг Ньюс дамжуулж байна. 2 Солонгосын эвлэрлийг дэлхий нийтэд харуулахын тулд ийнхүү шууд дамжуулан үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Хуваалцах